В.Ананд, Б.Гельфанд нар тэнцээд байна

Дэлхийн шатрын аварга цолны төлөө халз өрсөлдөж буй В.Ананд, өрсөлдөгч Б.Гельфанд нарын тоглолт тэнцүүхэн үргэлжилж байна. Өчигдөр болсон өрөгт хоёр тэнцсэнээр онооны харьцаа 5:5 болжээ.

Дэлхийн шатрын аварга цолны төлөө халз өрсөлдөж буй В.Ананд, өрсөлдөгч Б.Гельфанд нарын тоглолт тэнцүүхэн үргэлжилж байна. Өчигдөр болсон өрөгт хоёр тэнцсэнээр онооны харьцаа 5:5 болжээ. Тэд дөнгөж 25 дахь нүүдэл дээрээ тоглолтыг зогсоожээ. 11 дүгээр өрөг маргааш болно. Өнгөрсөн хугацаанд тэд найм тэнцэж, нэг, нэг хожжээ. Долоо дахь өрөгт Б.Гельфанд хожсон бол дараагийн өрөгт В.Ананд хариугаа авсан байна. 28-нд болох 12 дүгээр өргийн дараа ялагч тодрохгүй бол тэд түгэн тоглолтоор ялагчаа тодруулах юм. Дэлхийн шатрын аваргын төлөөх тоглолт ОХУ-ын Москва хотын Третьяковын галерейд болж байна.
Ч. Батцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)