Үндэсний бөхийн тамирчид ялалт байгууллаа

“Их Монголын алтан одод-2” шоу тэмцээн Монгол бөхийн өргөөнөө өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

“Их Монголын алтан одод-2” шоу тэмцээн Монгол бөхийн өргөөнөө өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний бөх, сумо бөх, урлаг соёлын алдартнуудыг нэгэн дэвжээн дээр өрсөлдүүлж үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн энэхүү наадам өмнө нь 2005 онд бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөж сумогийн баг хожиж байсан. Харин энэ удаа үндэсний бөхийн тамирчид даагаа нэхэх зорилготой талбайд гарч үүргээ нэр төртэй биелүүллээ. Сумо бөхийн багт  Кёкүтэнхо Цэвэгням, Хакухо Даваажаргал, Харумафүжи Бямбадорж, Какүрюү Ананд, , Асасэкирюү Дашням, Токитэнкү Хүчитбаатар, Рүюү Санчирболд, Кёкүшюхо Эрдэнэбаатар тоглосон. Үндэсний бөхийн багт даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд М.Баяржавхлан, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, Ч.Санжаадамба нар тоглолоо. Тоглолтын эхнээс сумочид довтолгооноо амжилттай болгож оноогоор тасарч эхэлсэн. Харин эсрэг багийн дасгалжуулагч гавьяат тамирчин Ц.Шаравжамц эсрэг багийнхаа давамгайлалыг зогсоож шилдэг тоглогчидоо талбайд гаргаснаар Г.Өсөхбаяр, С.Мөнхбат тэргүүтэй үндэсний бөхчүүд сүүлийн хоёр үед идэвхитэй тоглолтыг үзүүлснээр 33:18-аар ялалт байгуулжээ. Мөн тоглолтын дундуур болсон шидэлтийн тэмцээнд сумочдын баг 8:6-гаар хожжээ. Тэднээс Хакухо, Ананд, Харумафүжи нар холын зай, дундын зай, торгуулийн шугамнаас амжилттай шидсэн юм. Ийнхүү манай эх оронд “Их Монголын алтан одод-2” шоу тэмцээн хоёр дахь удаагаа амжилттай болж Япон-Монголын ард түмний найрамдалт харилцаа улам өргөжсөөр байна. Дээрх бүх үйл ажиллагааг “Мон-Лаа” групп ивээн тэтгэж шоунаас олсон орлогыг сайн үйлсийн аянд зориулсан юм.
Ч. Батцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)