Ослын улмаас жолооч нь нас баржээ

Өнөөдөр 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 23 дугаар хороонд Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, том оврын автомашин мөргөлдсөн осол гарлаа. Уг ослын дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал, “Daewoo” маркийн автобус Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд “Киа бонго” маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч “Киа бонго” маркийн автомашины жолооч нас баржээ.

Ослын газарт цагдаагийн болон Нийслэлийн түргэн тусламж 103, Нийслэлийн аврах анги 105-ын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажилласан байна.

Дээрх осолтой холбогдуулан замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)