АН-ын жагсаалтай холбогдуулан Улсын Дээд Шүүхээс мэдэгдэл хийлээ

Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байна хэмээн Улсын Дээд шүүх үзэж дараах мэдэгдлийг гаргажээ.


МЭДЭГДЭЛ

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна.

Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д “Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 26.1-д ”Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж заасны дагуу Улсын дээд шүүх нь намуудаас ирүүлсэн хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаж, улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг шийдвэрлэдэг.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж заасныг сануулж байна.

Иймд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандана уу.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (182.239.93.97)

    2022-05-20

    ДЭЭД ШҮҮХ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН БАЙГУУЛАГ ШИГ ХОЁР УТГАТАЙ ШИЙД ГАРГАЖ 200К ГИШҮҮДТЭЙ НАМЫГ ДОРОМЖИЛЖ БСАНАА ТАЙЛБАРЛА ..! ДЭЭД ШҮҮХЭЭС ШУДАРГА ЕС НЭХЭХ НЬ ЗҮЙ ЕСНЫ ҮЙЛДЭЛ. ӨНӨӨДӨР ТА НАРААС МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ЦААШИД ЯАХ НЬ ШУУД ШАЛТГААЛНА.

  • Зочин (103.212.119.118)

    2022-05-19

    Тэгээд шүүх шудрага юм бол энэ олон гишүүд дэмжигч нарын саналын хүндэлж батламжлахгүй яагаад удаад бухимдуулж байнаа.Дийлэнхи олон гишүүд дэмжсэн шүү.

  • Зочин (192.82.68.213)

    2022-05-19

    Шүүх гэж хэлэхэд хэцүү болсон газар даа авилгаар ажлаа явуулдаг болсон гэхэд хэлсдэхгүй л байх