Шүүхийн ерөнхий зөвлөл Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт гаргав

Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж иргэд Улсын Дээд шүүхийн байрны гадна шүүхэд нөлөөлөх, тулган шаардах агуулга бүхий уриа лоозон хэрэглэж жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзлээ.

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үндсэн шаардлага бүхий зохион байгуулалттай үйл ажиллагааг таслан зогсоох, цаашид учирч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэгдсэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг цагдаагийн байгууллагад хүсэлт болгосон албан бичгийг хүргүүлэв. 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Хэнч яахав (134.122.145.54)

    2022-05-20

    Ичиж амьдараа та нар намын хуулиараа гишүүдийн олонх санал авсан хүнийг намын даргаар бүртгэнэсгэж УИХбаталсан хуулиа өөрсдөө уландаа гишгэж бна.Түүхийн өмнө та нарт хариуцлага тооцох цаг ирнэ Дэлхийгээс ич