Дэлхийн цом маргааш эхэлнэ

Японы нийслэл Токио хотод чөлөөтийн эмэгтэй бөхчүүдийн “Дэлхийн цом” тэмцээн маргааш эхэлнэ. 

Японы нийслэл Токио хотод чөлөөтийн эмэгтэй бөхчүүдийн “Дэлхийн цом” тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээнд өнгөрсөн онд Турк Улсын Стамбул хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд эхний найман байр эзэлсэн Япон, Канад, Монгол, ОХУ, Азербайжан, БНХАУ, АНУ, Украйны тамирчид оролцохоор болжээ. Энэ удаагийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Азербайжан, Украйны тамирчид анх удаа оролцож байгаа юм. Тэмцээнд найман баг хоёр хэсэгт хуваагдан барилдана. Харин хэсгээс шалгарсан багууд эзэлсэн байраараа хоорондоо барилдаж аваргуудаа тодруулна.

Манай улсын тамирчид өнгөрсөн жил Франц улсын Левин хотод болсон тэмцээнд тавдугаар байрт шалгарч байсан юм.

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)