БГД-ийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй 3X3 сагсан бөмбөгийн тэмцээнд 49 баг оролцож байна

Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд 3X3 сагсан бөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, НХХ-ийн дарга С.Мөнхзаяа, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр нар оролцлоо.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүсээд “Өнөөдрийн арга хэмжээг Биеийн тамир спортын хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж байна. Манай холбогдох хэлтсүүд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн угтан ямар үйл ажиллагаа явуулах вэ гэсэн судалгааг та бүхний дунд явуулахад олонх нь сагсан бөмбөгийн тэмцээн гэсэн юм билээ. Тэгэхээр өнөөдрийн энэ тэмцээн та бүхний санал, хүсэлт дээр тулгуурлан явагдаж байгаагаараа онцлог юм шүү. Мөн манай дүүрэг орон сууцны хороолол ихтэй. Иймд бид орон сууцны хороолол дунд сагс болон хөл бөмбөгийн талбайг байгуулах, хүүхэд, залуус, ахмадуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулж тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Та бүхэн сагсан бөмбөг, хөл бөмбөг, усан бассейн гээд бүх төрлийн спортоор идэвхтэй хичээллээрэй” гэсэн юм.

Өнөөдөр зохион байгуулж буй 3X3 сагсан бөмбөгийн тэмцээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 49 багийн 200 гаруй тамирчин оролцож байгаа юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)