“Евро 2012” Украинд болохгүй

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Брюссель хотноо Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон өнгөрөгч лхагва гаригийн орой хэвлэлийн баг хурал дээр мэдэгдэл хийх үеэр “Евро 2012” тэмцээн Украинд болохгүй гэж мэдэгджээ. 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Брюссель хотноо Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон өнгөрөгч лхагва гаригийн орой хэвлэлийн баг хурал дээр мэдэгдэл хийх үеэр “Евро 2012” тэмцээн Украинд болохгүй гэж мэдэгджээ. 
Үүнээс өмнө Германы канцлер Ангела Меркель Украины эрх баригчдыг Ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллахгүй бол тус тэмцээнийг зохион байгуулах эрхийг түдгэлзүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ. Мөн Европын бусад орныг “Евро 2012” тэмцээнийг Украинд явуулахыг эсэргүүцэхэд шахалт үзүүлэхийг уриалж, Герман Улс уг тэмцээнийг нутагтаа зохион явуулахад бэлэн гэж мэдэгдэж байсан юм. 
Европын цөөнгүй орон А.Меркелийн энэ уриалгыг дэмжсэн ч хугацааны хувьд шахуу уг тэмцээн Украинд болохгүй гэдэг нь эргэлзээтэй байв. Харин Х.Олланд энэ эргэлзээг үгүй хийснийг Францын “Франс-Пресс” агентлаг мэдээллээ. Энэ оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг Украин, Польш хоёр авсан бөгөөд уг тэмцээн ирэх зургадугаар сарын 8-наас дол дугаар сарын 1-нд болно. 
Францын шинэ Ерөнхийлөгч Ф.Олланд “Би хөлбөмбөгт хайртай. Гэхдээ Украинд болоход асуудал үүссэн” гэжээ. Европын олон улстөрч Ев ропын хөлбөмбөгийн холбоо (УEФА)-г аварга шалгаруулах тэмцээнээ Украинд явуу лахаа түдгэлзүүлэхийг хүсчээ. Саяхан Европын парламент Ю.Тимошенко тэргүүтэй Украины сөрөг хүчний удирдлагуудыг суллахыг тус улсын өнөөгийн эрх баригчдаас шаардаж, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. 
Харин “Евро 2012” үүний эхлэл нь болж байна. “Евро 2012”-т 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж тоглох бөгөөд хоёр хэсгийн тоглолт болон аваргын төлөөх тулаан Украинд болох байжээ. Харин эдгээр тоглолтыг зохион явуулах орон одоогоор тодроогүй байна. 

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)