Харилцаагаа сэргээхийг хүсэв

АНУ Пакистантай харилцаагаа хуучин байдалд нь оруулахыг хүссэн ч Пакистаны 24 цэргийг хөнөөсөн явдалд уучлалт гуйх бодолгүй байгаа гэнэ.

АНУ Пакистантай харилцаагаа хуучин байдалд нь оруулахыг хүссэн ч Пакистаны 24 цэргийг хөнөөсөн явдалд уучлалт гуйх бодолгүй байгаа гэнэ. 
Өнгөрөгч 2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны шөнө НАТО-гийн нисдэг тэргүүд Пакистаны баруун хойд нутаг дахь харуулын хоёр байрт цохилт өгч, хилийн 24 цэргийг хөнөөсний дараа Вашингтон, Исламабадын харилцаа муудсан билээ. Хилийн харуулын байр уруу галласны улмаас амь үрэгдсэн 24 цэргийн дотор хоёр офицер байжээ. 
Түүнчлэн уг халдлагын үеэр 14 цэрэг шархадсан юм. Үүний дараа Пакистаны эрх баригчид НАТО-г Афганистан дахь ажиллагаанд тус улсын газар нутгийг ашиглахыг хориглож, АНУ-ыг Шамси дахь агаарын нууц баазаа хаахыг шаарджээ. НАТОгийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэд зугтаж явсан босогчдыг дээрх хилийн байруудад орогносон гэж андуурсан аж. 
Афганистан дахь НАТО-гийн бааз болон цэргүүдийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн Талибаны босогчдыг эвслийн хүчнийхэн хөөх үеэр тэд Пакистаны хилийн зүг зугтжээ. Уг явдал Пакистаны Засгийн газар АНУыг газар нутагт нь зөвшөөрөлгүй нэвтэрсэнд буруутгаж, хоёр орны харилцаанд ан цав үүсээд байсны дараахан болсон юм. 
АНУ тус улсын эрх баригчдад мэдэгдэлгүйгээр Абботтабад хотод нэвтэрч Осама Бин Ладенг хөнөөсөн билээ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)