“Эмнести Интернэшнл” Оросыг шүүмжилсэн байна

Олон улсын хүний эрхийн байгууллага “Эмнести Интернэшнл” энэ оны тайлангаараа Оросыг шүүмжилснийг тус улсын “Риа Новости” агентлаг мэдээллээ.

Олон улсын хүний эрхийн байгууллага “Эмнести Интернэшнл” энэ оны тайлангаараа Оросыг шүүмжилснийг тус улсын “Риа Новости” агентлаг мэдээллээ. “Эмнести Интернэшнл” дэлхийн орнуудад хүний эрх, эрх чөлөө хэр зөрчигдөж байгааг жил бүр гаргадаг тайландаа мэдээлдэг бөгөөд энэ оны тайландаа Орост хүний эрх нэлээдгүй зөрчигдсөнийг дурджээ. 
Тус байгууллагынхан Оросын эрх баригчдыг иргэдийн цуглан нэгдэх, үг хэлэх эрхэд халдсан, хорьж саатуулсан гэжээ. Түүнчлэн сонгуулийн үеэр олон булхай, луйвар багагүй илэрсэн, авлига хээл хахууль арилаагүй гэж дүгнэсэн байна. “Эмнести Интернэшнл” Оросоос гадна Иран, Туркменистан, Узбекистан, Белоруссь, Хятадыг шүүмжилж, хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан орноор нэрлэжээ.

 Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)