Осама Бин Ладений эмчид 33 жилийн хорих ял оноолоо
- 2012-05-26
- Дэлхий
- 0
“Аль-Кайда”-гийн толгойлогч Осама Бин Ладений эмч, Пакистаны иргэн Шакил Афридид тус улсын шүүх 33 жилийн хорих ял оноолоо.

“Аль-Кайда”-гийн толгойлогч Осама Бин Ладений эмч, Пакистаны иргэн Шакил Афридид тус улсын шүүх 33 жилийн хорих ял оноолоо. Пакистаны шүүх түүнийг Осама Бин Ладенг АНУ-ын тагнуулын албанд барьж өгсөнд дээрх ялыг оноожээ.
Эх орноосоо урвасан гэж буруутгагдсан эмчид шүүх 3500 ам.долларын торгууль оногдуулжээ. Хэрвээ торгуулийг төлөхгүй бол 33 жилийн ял дээр 3.5 жил нэмэх гэнэ. Дэлхийн номер нэг алан хядагч өнгөрөгч 2011 оны тавдугаар сард АНУ-ын тусгай хүчнийхний дайралтад өртөж амь эрсэдсэн бөгөөд үүнээс хэдхэн хоногийн дараа Шакил Африди баривчлагджээ.
Харин түүнийг шүүх хурал өнгөрөгч 23-нд болж өндөрлөжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта мэдэгдэл хийж “Шакил Африди эх орноосоо урвасан үйлдэл хийгээгүй” гэжээ.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)