Польш улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөв

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болов.

Айлчлалын хүрээнд З.Рау сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Польшийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэх, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулах талаар талууд өргөн хүрээнд санал солилцож, эдийн засаг, соёл, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны зарим тодорхой тохиролцоонд хүрэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)