Ноён бондгор, хөтлөгч М.Батбилэг нар сайхан амьдрахыг хичээн зүтгэж байгаа 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд тус болжээ

Монгол улсын Эх үрсийн элч дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяр, Монгол комментын хөтлөгч М.Батбилэг нар сайхан амьдрахыг хичээн зүтгэж байгаа 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд тус болжээ.

Ноён бондгор, хөтлөгч Билгээ нар эко ханын обойгоор олон айл өрхийг чимдэг "Кореа обой" компанийн хамт олонтой нэгдэж Эх үрсийн баяраар энэхүү гэр бүлд шинэхэн байшингийнх нь иж бүрэн обойг хандивлажээ.

Нийгмийн хариуцлагын гүнээ ухамсарлаж явдаг эрхэм уран бүтээлчиддээ болон н.Буянтогтох захиралтай "Кореа обой" компанийн хамт олондоо үзэгч түмнийхээ өмнөөс баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)