“Сүрьеэгүй дүүрэг” нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа
- 2022-06-13
- Улаанбаатар
- 0

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төв, Глобаль сан, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо/МӨАУМХ/ хамтран“Сүрьеэгүй дүүрэг” нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Түмэндэмбэрэл, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн зохиуцуулагчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч С.Ганзаяа болон ХӨСҮТ, НЭМГ-ын эмч мэргэжилтнүүд мөн 25 хорооны Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.
Баянгол дүүрэгт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс сүрьеэгийн илрүүлгийг нэмэгдүүлэх, далд сүрьеэг илрүүлэх үзлэгийг зохион байгуулж эхэлнэ. Энэ ажлыг дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансер болон Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хамтран зохион байгуулах бөгөөд эрсдэлт болон эмзэг бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөсөн аж.
Ингэснээр сүрьеэгийн тархалт, өвчлөлийг бууруулах төдийгүй илэрсэн тохиолдолд эмчилгээг хүртээмжтэй байлгах, бага насны хүүхдүүдийн дунд тохиолдож буй өвчлөлийг бууруулах боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Хамгийн гол нь сүрьеэг илрүүлэх үзлэгт иргэнтэй хамгийн ойр орших төрийн үйлчилгээний байгууллага болох Хороо, Өрхийн Эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал. Иймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хороод хамтарсан баг байгуулж сүрьегийн эрт илрүүлэгт иргэдийг зохион байгуулалттайгаар хамруулах, идэвхийг сайжруулахад хамтарч ажиллах шаардлагатай ба ингэснээр нийгмийн халдварт өвчин болох сүрьеэгийн тоог тэглэж, сүрьеэгүй дүүрэг болох эхлэл тавигдана гэдгийг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцоллоо.
Сүрьеэгийн илрүүлгийг нэмэгдүүлэх, далд сүрьеэг илрүүлэх үзлэг 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэх бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.
.jpg)

Сэтгэгдэл (0)