Өнөөдрөөс гадаадын иргэний виз сунгах хүсэлтийг цахимаар авна

Олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн цахимаар хүлээн авч эхэллээ. Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • 1 хувь цээж зураг
  • Маягт бөглөх
  • Паспорт эх хувиар
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • Паспорт эх хувиар
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)