Баталгаагүй гүүр, гарц, гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулав

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид 2022 оны зургаадугаар сарын 14-ний өдөр тус дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж голын гарам дээр автомашин усанд суусан дуудлага 18:41 цагт иржээ. 

Аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж автомашиныг эрэгт гарган, 2 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 

Иргэд та бүхэн баталгаагүй гүүр, гарц, гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулж байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)