Усанд осолдсон иргэнд хиймэл амьсгал хийж амьдруулжээ

НОБГ-ын “Аврах анги”-ийн бүлгийн дарга, дэслэгч Х.Наранбаатар захирагчтай завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо “Хар үзүүр” гэдэг газар үүрэг гүйцэтгэж байхдаа голын усанд урсаж байсан 50 орчим насны эрэгтэйг уснаас гарган, 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулан “Яаралтай түргэн тусламжийн төв 103”-ын эмчид хүлээлгэн өгчээ. 

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд Туул, Хэрлэн голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомжгүй байдлын улмаас усанд осолдох тохиолдол нэмэгддэг тул иргэд та бүхнийг амарч зугаалахдаа аюулгүй байдлаа анхаарч, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)