Техникийн бүрэн байдлаа хангаагүйгээс кран унасан ослыг шалгаж байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар Импекс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тн-ын даацтай вандан кран энэ сарын 18-ны өдрийн орой салхинд унасан осол гарсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл байдал үүссэн бөгөөд осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй байна.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шалгалт үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)