Бразилд автобусны осол гарчээ

Бразилд зам тээврийн осол болж, зургаан хүн амь үрэгдэж, бусад 200 хүн бэртэж, гэмтсэн хэрэг гарчээ. Автобус таван ачааны машин, цагдаагийн машинтай зүүн зүгийн муж Бахиад өчигдөр өглөө осолдсон байна.

Автобус зэргэлдээх муж Минас Герайс дахь кофе тариалангийн талбайг чиглэн гадны ажилчдын тээвэрлэн явж байсан байна. Ажилчдын зургаа нь ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ. Хэргийн газрын бичлэгээс харахад автобусны ар болон өвөр тал тэр чигтээ сүйрчээ.Зорчигчдын хэлж байгаагаар осол гарах үед гадаа нилэнхүүдээ манантай, харагдах орчин хязгаарлагдмал байсан аж. Цагдаагийнхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

О.Удвал 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ZOCNIN (124.158.107.29)

    2012-05-27

    AIMAAR