Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10,500 сандлыг шинээр сольж байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргад салбар хороод дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сурын харваа, Шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа.

Шадар сайдын ажлын албанаас "Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа.

Мөн Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх соёлоо бүхий л чиглэлээр таниулахад анхаарч ажиллана" гэлээ.

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10,500 сандлыг шинээр сольж байна. 

2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольжээ. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм. Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил энэ 7 хоногт бүрэн дуусна" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)