Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.06.27/ болно.

Хуралдаанаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болсон байна.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг бөгөөд шийдвэр шууд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал УИХ шууд хүлээж авч, УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна. Харин зөрчөөгүй гэж үзвэл хуулийн заалтуудыг хэвээр үлдээх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • nezukoo (183.177.100.4)

    2022-07-02

    Шийдвэр нь гарсан юм бол уу?