Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй

Баянгол дүүрэг 2022 онд иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар хэд хэдэн байршилд нийт 9383.14м2 явган хүний замыг шинээр тавих, засварлах, гадна хашлага хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 14 байршилд 4800м2 явган хүний зам тавиад байгаа юм.

Тэгвэл дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр явган замын ажлыг гүйцэтгэж байгаа “Нобль Роуд”, “Бумбат даваа” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, ажлын явц болон тулгамдаж байгаа зарим асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга дүүрэгт хийгдэж байгаа явган хүний замыг 1,5 м өргөн тавина гэлгүйгээр боломжтой газруудад аль болох өргөтгөх шаардлагатай байгааг онцлоод Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дээрх чиглэлийг өгсөн. Иймд та бүхэн энэ асуудалд анхаарал хандуулж, явган замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1,5 метрээс дээш өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэхэд анхаарч ажиллаарай” гэсэн юм.   

Гүйцэтгэгч компанийнхан “Анх гэрээ байгуулж ажил эхлэх үед явган хүний замыг аль болох өргөн тавих шаардлагатай гэдгийг та онцолж байсан. Бидний зүгээс явган хүний замыг тавихдаа аль болох боломжоороо өргөтгөн тавьж байгаа” гэсэн юм. 

Мөн хил гааль хаагдсантай холбоотойгоор будаг ховордсон. Мөн цементийн хомсдолоос болж үнэ нь нэмэгдэх зэрэг асуудал гарч байна гэдгийг онцолсон. Улмаар дүүргийн Засаг дарга “Та бүхэн ажлаа чанартай сайн гүйцэтгэх шаардлагатай. Гүйцэтгэлийн тайлангаа цаг тухай бүрт нь ирүүлж, хамтарч ажиллаарай. Дүүргийн зүгээс дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

Баянгол дүүрэгт өнөөдрийн байдлаар хийгдээд байгаа явган замын байршлыг хүргэж байна.  Үүнд:

  • БГД, 1-р хороо, Улаанбаатар Төмөр зам, Нэгдүгээр цэцэрлэгийн урд хэсэг
  • БГД, 2-р хороо, Ган зам паласын зүүн хойд талаас 7/6-р байр хүртэл
  • БГД, 2-р хороо, Ган зам паласын зүүн талаас 26-р байр хүртэл
  • БГД, 2-р хороо, 7/3 байрны зүүн талаас Баруун 4 зам хүртэл
  • БГД, 3-р хороо, 50-р байрны зүүн урд талын уулзвараас хойш 69 дүгээр байрны зүүн талын уулзвар хүртэлх
  • БГД, 3-р хороо, УБТЗ 180-р цэцэрлэгийн зүүн талаарх
  • БГД, 5-р хороо, 7б байрны зүүн талаас 7а байрны зүүн хойд тал хүртэл
  • БГД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын автобусны буудлын урд талын хэсэг
  • БГД, 6-р хороо, ӨЭМТ-ийн баруун талаас хойшоо 41-р байрны зүүн урд хүртэл
  • БГД, 6-р хороо, 98-р цэцэрлэгийн ард талд
  • БГД, 13-р хороо, Хасбаатарын гудамж 9 дүгээр байрны урд буюу 77 дугаар цэцэрлэгийн баруун хойд үзүүрээс 1 дүгээр байрны ард талын шат хүртэл
  • БГД, 13-р хороо, 1-р байрны баруун урд уулзвараас 9-р байрны баруун тал хүртэл
  • БГД, 14-р хороо, Хороон байрнаас 85 дугаар цэцэрлэгийн баруун хойд талын явган шат хүртэлх хэсэг
  • БГД, 14-р хороо, 18-р байрны зүүн талд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.181.192)

    2022-06-28

    Зүгээр байгаа плитануудыг ба зүгээр байгаа бродюрийг хуулж авдаг тендерийхнийг шийтгэмээр байна. Эсвэл зам тээврийн яамныхныг үндсээр нь халах хэрэгтэй юм.