Амийг нь аварсан иргэн аврагчдад талархал илэрхийллээ

Нийслэлийн Аврах ангийнхан энэ сарын 18-нд Туул голд завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа усанд живж байсан нэг иргэний амийг аварсан.

Аврах багийнхны аварсан иргэний зүрх зогсож, 10 гаруй минут ухаангүй байсан бөгөөд аврагчид тасралтгүй хиймэл амьсгал хийж, амийг нь аварч чадсан юм.

Амь нас нь санамсаргүй гэмээр тохиолдлоор аврагдсан иргэн Б.Ядам эмнэлгээс гарч ирээд аврагчид болон нийслэлийн Онцгой байдлын удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)