Б.Шаравын гудамж хүртэл шинээр тавих 0.89 км авто замын хучилтыг хийнэ

Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэл шинээр тавих 0.89 км авто замын хучилтын ажил өнөөдөр эхлэх гэж байна.

Шинэ авто замын сүлжээ, холбоос зам бий болгож, түгжрэлийг бууруулах зорилгоор энэ онд 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр барихаар төлөвлөсөн.

Тус 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим нийт 20 хувиар буурна гэж үзэж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)