Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна

Малчидиргэдтариаланчидаялагчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

2022 оны 07 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно . Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр  25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ  ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.   24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)