“Playtime” хөгжмийн наадмыг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулжээ
- 2022-07-06
- Улаанбаатар
- 0

“Playtime” хөгжмийн наадмыг энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулсан байна. 20 дахь жилдээ зохион байгуулагдах Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг энэхүү наадам нь 07 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
“Playtime” амьд хөгжмийн наадам энэ жил Гачууртын Монгол шилтгээнд зохион байгуулагдана.
Тус наадмын 20 жилийн ойд зориулан нийт 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөөд байгаа юм.
.jpg?h=dc854c21535587168c48424219779d0d828dcfd0)
Мөн энэ жил наадмын зохион байгуулагчид хүрэлцэн ирэх зочдыг хог хаягдлаа багасгаж, байгальд ээлтэй шийдвэрийг гаргахад нь туслах төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)