Иран “хэт” баяжуулсан уран гарган авчээ

Иранд ажиллаж буй Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчид тус улсыг 27 хувь хүртэл баяжуулсан уран гаргаж авсан гэж мэдэгдлээ. 
Иранд ажиллаж буй Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчид тус улсыг 27 хувь хүртэл баяжуулсан уран гаргаж авсан гэж мэдэгдлээ. 
Олон орны шинжээчдийн хэлснээр, 20 хувь хүртэл баяжуулсан уран багагүй талбайд нөлөөлж чадах цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хангалттай ба хорт хавдрын эсийг туяагаар шарах эмчилгээнд ашиглаж болдог байна. Тус улс өмнө нь хорт хавдрын эмчилгээнд шаардагдах хэмжээний уран гаргаж аваагүй гэж мэдэгдэж байжээ. 
Хэдийгээр ураныг 90 орчим хувь баяжуулах боломжтой ч 27 хувийн баяжуулсан уран аюултай гэдгийг шинжээчдийн баг онцолсон байна. Тэд агаарын дайралтаас сайтар хамгаалагдсан “Фордо” хэмээх газар доорхи цөмийн байгууламжийн ойролцоогоос дээрх төвшний уран илрүүлсэн гэнэ. 
Саяхан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээр болсон бөгөөд Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон “Хэлэлцээрийг шат ахисан, амжилттай болж өндөрлөсөн” гэж онцолжээ. Ирэх зургадугаар сард уг хэлэлцээрийн дараагийн шат Москвад болох аж. 

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)