Швейцарь эдийн засгийн хямралд бэлтгэж эхэллээ

Швейцарийн Засгийн газар Европт өрийн хямрал газар аваад буй энэ үед эдийн засгийн хямралаас сэргийлэх тусгай ажлын хэсэг байгуулсан байна. 

Швейцарийн Засгийн газар Европт өрийн хямрал газар аваад буй энэ үед эдийн засгийн хямралаас сэргийлэх тусгай ажлын хэсэг байгуулсан байна. 
Тус улсын Сангийн сайд Иоханн ШнайдерАмманн “Швейцарь Улс дэлхийн эдийн засгийн хямралд бэлтгэж эхэллээ” гэж “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр ажлын хэсэг шаардлагатай үед Засгийн газрыг хэрхэн ажиллах тухай төлөвлөгөө боловсруулж байгаа аж. 
Ялангуяа эдийн засаг, санхүүгийн салбарыг тогтвортой байлгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг төлөвлөгөөнийхөө гол багана нь болгосон байна. Европын цөөнгүй орон санхүүгийн хямралд автаад буй энэ онд Швейцарийн эдийн засаг 1 хувиар өссөн гэнэ. Тиймээс санхүүгийн хараат бус байдалд шилжих төлөвлөгөө болосруулж эхэлсэн нь энэ аж 

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)