Чингүнжавын гудамжнаас Дилав хутагтын гудамж, “Blue Gem Palace” төвийн урд зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Чингүнжавын гудамжнаас Дилав хутагтын гудамж, “Blue Gem Palace” төвийн урд замд дулаан хангамжийн 7И магистралийн нэвтрэх суваг шинээр угсрах, өргөтгөх ажлын хүрээнд 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07:00 цагаас 7 дугаар сарын 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэлтийн ажил хийгдэх юм. Сэтлэх замын хэмжээ нь 3м өргөн, 25м урт, 1,5м гүн байх бөгөөд “Рутан” ХХК гүйцэтгэх ажлыг хийнэ.

Иймд, дээрх заасан хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)