100 гаруй жилийн тэртээ Хүрээний анхны телефон утас Богдын ордонд хангинажээ

Одоогоос 100 гаруй жилийн тэртээ Хүрээний анхны телефон утас Богдын ордонд хангинажээ.

1914 онд Богд хаант Монгол Улсын төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид Орос улсад анх удаа ажлын айлчлал хийх үедээ Оросын талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон аппарат авчруулан нэгийг нь Богдын ордонд нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд тавиулжээ.

Харин Сайн ноён хан Намнансүрэн нөр их ажлынхаа дундуур цаг зав гаргаж “Телефон холбоог хэрэглэх журам” гэх ашиглалтын зааврыг монгол, орос хэл дээр найруулан бичиж батлан гаргаж байсан баримт бий. Айлчлалын үеэр Петербург хотын телефон станцыг үзэхээсээ өмнө Сайн ноён хан маань телефон утас гэгчийг дуулаа ч үгүй явжээ.

Хүрээний телефон хэрэглэгчдийн тоо аажмаар нэмэгдэж 1921 онд 24 болсон бол тухайн жил нь ардын хувьсгал ялж улс орон даяар засаг захиргаа тогтон улсын дотоод дахь бүх ажил идэвхэжсэний дүнд 1923 онд 100 хэрэглэгчтэй МБ-100 станцыг суурилуулсан байна. Нийслэл хүрээний телефон холбооны хэрэгцээ цаашид улам түргэн өсөж, Ардын засгийн газрын шийдвэрээр 1927 онд телефон станцыг шинэ байранд 300 хэрэглэгчтэй байгуулж дээрх станцаас гурвыг суурилуулжээ. Хүрээний анхны бага сургууль байрлаж байсан түүхт байранд Цахилгаан мэдээний шугам эрхлэх газрыг оруулж байсан нь Спортын төв ордон сүндэрлэн боссон тэр газар юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)