Х.Мубаракийн туслахад долоон жилийн хорих ял оноов

Египетийн Эрүүгийн шүүх Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн зөвлөх, Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн асан Закариа Азмийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсанд буруутгаж долоон жилийн хорих ял оноосон гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. 

Египетийн Эрүүгийн шүүх Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн зөвлөх, Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн асан Закариа Азмийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсанд буруутгаж долоон жилийн хорих ял оноосон гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. 
Шүүх З.Азми болон түүний эхнэр Бахиа нарыг 36 сая египет фунт (зургаан сая гаруй ам.доллар)-ээр торгож, уг мөнгийг Сангийн яаманд буцаан өгөхийг үүрэгджээ. Харин түүний дарга, экс Ерөнхийлөгч Хосни Мубарак одоо нийслэл Каирын ойролцоох Олон улсын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. 
Хэдийгээр экс Ерөнхийлөгч Х.Мубарак буруугүй гэж мэдэгдэж байгаа ч түүнийг шүүх хурал ирэх зургадугаар сарын 2-нд болохоор товлогджээ. 
Х.Мубаракийн биеийн байдлын улмаас шүүх хурлыг ийнхүү хойшлуулсаар өдий хүрсэн юм. Тэрбээр өнгөрөгч 2011 оны нэгдүгээр сарын 25-нд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөснөөс 18 хоногийн дараа албан тушаалаасаа буусан билээ. Египетийн иргэдийн ихэнхийг хамарсан эл хувьсгалын үеэр аюулгүй хүчнийхэн 800 гаруй иргэнийг буудан хөнөөсөн бөгөөд эл хэрэгт экс Ерөнхийлөгч Х.Мубарак буруутгагдаж байгаа юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)