Чэн Гуанчэний ах гэртээ иржээ
- 2012-05-29
- Дэлхий
- 0
АНУ-аас орогнол хүсч, олон улсын анхаарлын төвд орж, Хятад-Америкийн харилцаанд таагүй уур амьсгал бүрдүүлээд амжсан хараагүй тэрс үзэлтэн, хуульч Чэн Гуанчэний ах сураггүй болоод гурав хоносны дараа гэртээ ирснийг “Ассошэйтед Пресс” агентлаг уламжиллаа. 

АНУ-аас орогнол хүсч, олон улсын анхаарлын төвд орж, Хятад-Америкийн харилцаанд таагүй уур амьсгал бүрдүүлээд амжсан хараагүй тэрс үзэлтэн, хуульч Чэн Гуанчэний ах сураггүй болоод гурав хоносны дараа гэртээ ирснийг “Ассошэйтед Пресс” агентлаг уламжиллаа.
Тэрс үзэлтэн Ч.Гуанчэн Засгийн газрын бодлогыг шүүмжилснийхээ дараа буюу 2009 онд хоригджээ. Хөгжлийн бэрхшээлтэй тэрбээр 2010 онд шоронгоос суллагдсаныхаа дараа гэрийн хорионд байгаагаа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байна. Ч.Гуанчэн энэ оны дөрөвдүгээр сард гэрийнхээ хорионоос зугтаж АНУ-ын Элчин сайдын яаманд очиж орогнол хүсчээ.
Энэ үеэр эхнэр, хүүхдийн хамт АНУ-д цагаачлахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр Америкийн Элчин сайдын яаманд зургаа хоносон бөгөөд яамныхан түүнийг АНУ-ын аль нэг сургуульд сурахаар гарах боломжтой гэж хэлжээ. Харин эл явдлын дараа түүний Чэн Гуанфу алга болсон аж. Түүний найз энэ талаар Ч.Гуанчэний найз, өмгөөлөгч Ли Вейгод хэлсэн байна. Тэрбээр Чэн Гуанфу Бээжин орно гээд гэр бүлийн хамт явсан гэж хэлжээ. Харин түүнийг Бээжинд ирсэн талаар хэн нэгэн мэдээлээгүй аж.
Өмгөөлөгч Ли Вейго “Бээжингийн албаныхан Чэн Гуанфуг дуудсан бололтой” гэсэн байна. Ах нь алга болсонд санаа зовж байгаагаа тэрс үзэлтэн Чэн Гуанчэн Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьснаар Хятадад үлдсэн төрөл төрөгсдийнхөө төлөө сэтгэл зовж байна гэжээ. Харин түүний ахыг гурав хоногийн дараа төрөлх тосгондоо ирсэн гэж найз нь өмгөөлөгч Ли Вейгод хэлсэн байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
zochin (90.59.248.166)
end yamar hun medee beldej oruuldiin yamar nairuulgagui duriin ugee hereglej bas het sunjirsan hachine yum bichihiin kkkk hezee ene medee beltegsen nuhur ene hujaa 2 ah duus bolsiin nerteigeer n mao zedong n aaviiga gd bichcheech