Сирийн тамирчдыг олимпод оролцуулахаас татгалзлаа

Их Британийн Засгийн газар Сирийн эрх баригчдыг Хула хотод 100 гаруй энгийн иргэний аминд хүрсний дараа тус улсын тамирчдыг Лондоны олимпод оролцуулахгүй болсноо мэдэгджээ.

Их Британийн Засгийн газар Сирийн эрх баригчдыг Хула хотод 100 гаруй энгийн иргэний аминд хүрсний дараа тус улсын тамирчдыг Лондоны олимпод оролцуулахгүй болсноо мэдэгджээ. 
Үүнд тус улсын Олимпийн хорооны тэргүүн Моваффак Жома “Олимпод оролцох тамирчид тодорсон. Тэдний бэлтгэл бүрэн хангагдсан. Одоо Лондонг зорих л үлдээд байна. Их Британи манай тамирчдыг олимпод оролцохыг хориглох эрх байхгүй. Тэд үүнийгээ нэн даруй цуцлах ёстой. 
Олимпийн наадам зохион байгуулагч орон аль нэг орны тамирчдыг оролцуулахгүй байх нь Олимпийн тунхаг бичгийг зөрчсөн үйлдэл” гэжээ. Мөн тэрбээр “Тамирчид бүгдээрээ Ассадын дэглэмийг дэмждэг. Британийн Засгийн газар манай тамирчдыг ийм шалтгаанаар олимпод оролцуулахаас татгалзаж байгаа нь Сирийн бүх иргэнийг дорд үзсэн явдал гэж “Би-Би-Си”-гээр ярьсан байна. 
Түүнчлэн “Олон улсын олимпийн хороонд энэ асуудлаар гомдол мэдүүлнэ” гэжээ. Үүнтэй холбогдуулан Британийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ник Клегг “Бид олимпийн наадамд оролцохыг хориглоогүй. Хүчирхийлэл үйлдэгч Засгийн газрын дэмжигчдийг улсдаа нэвтрүүлэхгүй байх шинэ заалт саяхан баталж, дүрэмдээ оруулсан” гэжээ. Үүнээс өмнө Их Британи Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон түүнийг тойрон хүрээлэгч 100 гаруй хүнийг Лондоны олимпийг ирж үзэхийг хориглож байсан юм.

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)