Орон сууцуудын дунд их хэмжээний ус тогтож хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 29-ний өглөө орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Ус-15”-ын орон сууцуудын дунд их хэмжээний ус тогтож хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид ажиллаж, 350 м.кв талбайд хуримтлагдсан 30 тонн усыг зайлуулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)