Саятны охин хулгайн хэргээр хоригдов
- 2012-05-29
- Дэлхий
- 0
Британийн нэгэн саятан (ам.долларын тэрбумтан)-ы охинд Лондоны шүүх хоёр жилийн хорих ял оноожээ.

Британийн нэгэн саятан (ам.долларын тэрбумтан)-ы охинд Лондоны шүүх хоёр жилийн хорих ял оноожээ. Өдгөө 20 настай Лаура Жонсоныг өнгөрөгч оны наймдугаар сард Лондон хотод гарсан үймээний үеэр дэлгүүр ухсан гэж буруутгасан байна. Тэрбээр нийтдээ 5000 фунт (8000 гаруй ам.доллар)-ын үнэтэй хэдэн арван гар утас, печь, зурагт зэргийг хулгайлжээ. Л.Жонсон Лондоны үймээнд оролцсон цорын ганц баян, алдартай хүн биш гэнэ. “Харри Поттер” киноны од Жейми Уэйлетт, Олимпийн тамирчин Челси Ивес, “Пинк Флойд” хамтлагийн гитарчин Дэвид Гилмор “Чарлигийн хүү” зэрэг олны танил олон алдартан Лондоны үймээнд оролцсонд буруутгагдан шийтгүүлжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)