Шахмал түлшний борлуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

Ерөнхий сайдын захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр албаныхан “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрт ажиллалаа.

Зүүн үйлдвэрийн нэмэлт хатаагчууд ирсэн, 2022.09.20-ны өдрийн дотор угсралт хийгдэж дуусна. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн жилээс 30 гаруй мянган тонноор их буюу 93.000 тонн сайжруулсан шахмал түлш, 180.000 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна.

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан байна. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхэлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.118.254)

    2022-09-06

    7 хоногт 6 шуудайгаар өгдөгийг өөрчилөхгүй тохиолдолд хөлсийг нь төлөөд ачуулдаг зохицуулалттай болмоор юм.Настай хүмүүс 7 хоног бүр 6 шуудайгаар зөөж чадахгүй юмаа, нэгэнтээ цахимаар бүртгэж байгаа тул 1 тонноор нь өгчдөг бол ззүгээр пмаа, суудлын машины ард 7 хоног бүр 6 шуудайгаар зөөвөрлөх нь төвөгтэй бна