Ц.Баярзаяа, С.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртлээ

Энэтхэг Улсын Нью-Дели хотноо Хари Рамын нэрэмжит “Гран-при” тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. 
Энэтхэг Улсын Нью-Дели хотноо Хари Рамын нэрэмжит “Гран-при” тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Индира Гандийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 67 кг-д Ц.Баярзаяа нар хүрэл медаль хүртжээ. 
С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт ялагдаж дагах барилдаанд Энэтхэгийн бөх Шилпийг 1:0, 1:1, 3:0 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Гарги Ядавтай барилдаж илт давуу ялснаар хүрэл медаль хүртсэн юм. 
Харин 67 кг-ын жинд барилдсан Ц.Баярзаяа нэгдүгээр тойрогт ялалт байгуулж хэсгээсээ шалгарах барилдаанд АНУ-ын бөх Глодго Элизабетэд 3:2, 1:1, 4:1 онооны харьцаагаар ялагджээ. Дараа нь Казахстаны бөх Захароваг 1:0, 2:0 харьцаагаар ялж хүрэл медаль хүртсэн байна. 

Б.НОМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)