10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт эхэллээ.

Цахим сургалтын оношлох сорил есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд хуваарийн дагуу орон даяар зохион байгуулагдана.

Сурагчид student.medle.mn хаягаараа нэвтрэн орж, шалгалт цэс дээр дарж сорилоо өгнө. Цахим сургуулийн сурагчдын мэдээлэл сургуулиудад очсон бөгөөд тэдгээр сурагчид оношлох үнэлгээний сорил өгөх юм.

Цахим сургалтад хоёроос дээш хичээлээр суралцах сурагчид сорилын цаг давхцаж байвал эхний сорил дуусгаад дараагийн сорилоо өгөх боломжтой гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.зураг

зураг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)