Замын-Үүд хилийн боомтыг ОУ-ын жишигт нийцүүлэн шинэчилж байна

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байна.

 

Тус бүтээн байгуулалтын барилга угсралтын гүйцэтгэлд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын ажлын хэсэг хяналт тавьж ажиллалаа. Хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборын хүрээнд 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, автозам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгэж, 2022 оны 11 сард байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сангийн яам, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар “Жунмэй инженеринг групп” ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)