ОХУ-д оршин сууж байгаа монгол иргэдийн анхааралд!

ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байх, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

- Элчин сайдын яам +74956906792

- Консулын хэлтэс +74992411548

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)