Ассадын толгой 450 мянган ам.долларын үнэд хүрчээ

Саудын Арабын олонд хүндлэгдсэн лам Али аль-Рабией Сирийн Ерөнхийлөгч Башар альАссадыг хөнөөсөн хүнийг 450 мянган ам.доллараар шагнана гэж өнгөрөгч 28-нд мэдэгдсэнийг “Gulf News” мэдээлэв. 

Саудын Арабын олонд хүндлэгдсэн лам Али аль-Рабией Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг хөнөөсөн хүнийг 450 мянган ам.доллараар шагнана гэж өнгөрөгч 28-нд мэдэгдсэнийг “Gulf News” мэдээлэв. 
Тэрбээр өнгөрөгч баасан гаригаас бямба гаригийн хооронд Сирийн Хула хотод 116 хүн амь үрэгдсэн мэдээг сонссоны дараа ийм үйлдэл хийх болсон гэж тайлбарлажээ. 
А.Рабией “Олон хүүхэд, эмэгтэйчүүдийг хөнөөж дэлхий нийтийг шоконд оруулсан алуурчин Башар аль-Ассадыг хөнөөсөн хэнийг ч болов бид 450 мянган ам.доллараар шагнах болно” гэж хэлжээ. Саудын Араб болон Сирийн эрх баригчид түүний эл мэдэгдэлтэй холбогдуулан ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. 
Өнгөрөгч 25-ны орой Сирийн сөрөг хүчний гол түшиц газар Хула хотыг Засгийн газрын цэргүүд их буу, танкаар буудсаны улмаас эдгээр хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дотор 40 орчим хүүхэд байжээ.

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)