“ЭТА”-гийн толгойлогч Францад баривчлагджээ

Европын хамгийн зартай тер рорист бүлэг “ЭТА”-гийн толгойлогч Оройтз Гурручага Гогорза Францын Кауна хотоос баривчлагдсан гэж Испанийн Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. 

Европын хамгийн зартай тер рорист бүлэг “ЭТА”-гийн толгойлогч Оройтз Гурручага Гогорза Францын Кауна хотоос баривчлагдсан гэж Испанийн Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Испаниас салан тусгаарлагч тус бүлгийн тэргүүнийг таван хүний хамт баривчилжээ. Тэрбээр хөлсөөр шинэ гишүүд элсүүлж байсан гэнэ. 
Оройтз Гурручага Гогорза нь 1981 онд төрсөн бөгөөд 2000 онд “ЭТА” бүлэгт элсч, удирдах чадвартай хэмээгдэн богино хугацаанд бүлгийн тэргүүн болжээ. Испанийн нууц албаныхны үзэж буйгаар Гогорза цөөнгүй террорист халдлага зохион байгуулж удирджээ. 
Тэрбээр ихэвчлэн олон нийтийн тээв рийн хэрэгсэл, автобус, метроны буудлыг сонгож бөмбөг дэлбэлдэг гэнэ. Испанийн нэг үндэстэн Баскийн салан тусгаарлагч “ЭТА” бүлэг Испани болон Францад 40 гаруй жил оршин тогтож байгаа юм. “ЭТА” буюу баск хэлээр Euzkadi Ta Azkatasuna нь эрх чөлөө, эх нутаг гэсэн үг аж. 
Тус бүлгийг хуучнаар Францын баруун өмнө, Испанийн хойд нутагт байсан Баск Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр шийдсэн Баскийн Үндэсний намын залуучууд намаасаа гарч, 1959 оны долдугаар сарын 31-нд байгуулжээ. 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)