Суданы арми маргаантай бүс нутгаас гарав

Судан болон тус улсаас өмнөд нутгаас салан тусгаарлаж, тусгаар тогтносон Өмнөд Суданы хоорондох хилийн маргаантай бүс нутгаас Суданы Засгийн газар цэргүүдээ татсан байна. 

Судан болон тус улсаас өмнөд нутгаас салан тусгаарлаж, тусгаар тогтносон Өмнөд Суданы хоорондох хилийн маргаантай бүс нутгаас Суданы Засгийн газар цэргүүдээ татсан байна. Абьей хэмээх уг бүс нутаг газрын тосоор нэн баялаг ба энэ байдал нь хоёр талын маргааны үндэс болжээ. 
Хэдийгээр Абьей Суданд харьяалагддаг ч Өмнөд Судан нь Суданы газрын тосны экспортын талаас илүү хувийг дангаараа нийлүүлдэг, төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг уг бүс нутгийг “манайх” гэж маргалддаг байна. Саяхан тус улс уг бүс нутагт цэрэг оруулснаас хоёр тал багагүй хугацаанд байлдаж нийтдээ хоёр мянга орчим хүн амь үрэгджээ. 
НҮБ хоёр талыг энэ хүчирхийллээ зогсоохыг шаардсан ч аль аль тал нь бие биеэ буруутгасаар байв. Эцэст нь Судан өмнөхийн адил буулт хийснээр “дайн” зогслоо. Үүнээс өмнө Өмнөд Суданы босогчид Абьей дахь газрын тосны үйлдвэрийн ажилчдыг хулгайлах, шатахууны хоолой дэлбэлэх зэрэг хорлон сүйт гэх ажиллагаа явуулж байсан бө- гөөд Суданы Засгийн газар тэднийг өмнөдийн эрх баригчид дэм жиж, сан хүү жүүлдэг гэж бу руушааж байсан юм. 
Өмнөд Судан 20 гаруй жил үргэлжилж, хоёр сая орчим хү- ний аминд хүр сэн иргэний дай ны дараа өнгө рөгч 2011 оны долдугаар сард Суданаас албан ёсоор тусгаар тогтнож, дэлхийн отгон орон болсон билээ. Харин энэ үеэр Абьей, тодруулбал Хеглиг хот орчмын хилийн зурвасыг нарийн тогтоогоогүйгээс эвлэрсэн хоёр тал ийнхүү дахин тэмцэлдсээр байна. 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)