"Хаан ордны намар-2022" музейн нээлттэй өдрүүд болно

 “Хаан ордны намар-2022” музейн нээлттэй өдрүүд арга хэмжээ аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд болох юм.  

Энэ өдрүүдэд Богд хааны ордон музей үзэх тасалбарыг:

  • Гэр бүлд нэг тасалбар буюу 50-75 хувь
  • Насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэг нь үнэгүй буюу 50 хувь чөлөөлж
  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.

ТУС АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

2022. 10.13-нд 

11:40-12:10 цагт:

  • Нээлтийн үйл ажиллагаа: Богд хаан дуу эгшиглэх
  • Ц.Эрдэнэбаатар /Богд хааны ордон музейн захирал/ үг хэлж арга хэмжээг нээнэ.
  • МҮУИТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Батцэцэглэн ая дуугаа өргөнө.
  • Хөгжмийн зохиолч ТС Ц.Чулуунбат, Бүжиг дэглээч МУСТА, Доктор М.Мөнгөнцэцэг “Домог биелгээ” ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжигчид бүжиглэнэ.
  • Реппер Mo'G
  • Дуучин МУСТА Б.Шинэбаяр, Хөөмийч МУСТА А.Ундармаа нар ая дуугаа өргөн барина.

12:20-13:00цагт:

  • “Төрийн хатан эрдэнэ” катологи номын нээлт, номын баярын ажиллагааг Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нээж танилцуулга хийнэ.
  •  “Соёмбо” чуулгын гоцлол дуучин МУСТА Э.Болормаа “Уяхан замбуутивийн наран” уртын дуу эгшиглүүлнэ.
  • Хөгжмийн зохиолч МУСТА Г.Онон, Бүжиг дэглээч МУСТА, Доктор М.Мөнгөнцэцэг “Домгийн хатад” ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын эмэгтэй бүжигчид,
  • Номын баяр, хүндэт зочдод ном гардуулах, номын дэлгэрэнгүй танилцуулга хийнэ.

12:20-13:30 цагт:

  • Тогооч Тэнгисийн хоолны нэвтрүүлгийн бичлэг, “Хаан ордны зоог” Асарт гал тогоо хоолны үдлэг мастер Тогооч Ж.Отгонпүрэв оролцож “Зоог барих уламжлал”- ийн тухай танилцуулга хийж, зоог барина.
  • Монголын тогоочдын холбооны гишүүд мастер тогооч нар, NTV телевизийн явуулын баг ажиллана.
  • Хоолны тайлбарт нэвтрүүлэг, үзэгч зочдод амталгаа явагдана.

15:00-16:00 цагт:

  • “ХААН ОРДНЫ АЯЛГУУ” Монгол асарт олон нийтэд толилуулна.
  • Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучид, бүжигчид бүжиглэнэ.

2022 оны 10-р сарын 14-нд

12:20-13:00 цагт:

  • ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын уран бүтээлчид, дуучид, хөгжимчид уран бүтээлийн дээжээс толилуулна.

15:00-16:00 цагт:

  • ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжигчид бүжиглэнэ.
  • “МОНГОЛ ТОЙРОН БҮЖИГ” Монгол асарт олон нийтэд толилуулна
  • Бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг Ph.D, бүжигчид
  • “Монгол тойрон бүжиг” үндсэн хөдөлгөөнийг зааж хамт бүжиглэнэ.

15:00-16:30 цагт:

  • “БОГДЫН БОР ЗААН” боловсролын ажил танилцуулга хийнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)