Хамгийн том нүдтэй нохой тодорлоо

АНУ-ын Техас мужийн оршин суугч 18 настай Викториа Рид Бруски хэмээх “Бостон Терьер” үүлдрийн нохойгоо Гиннесийн номд бүртгүүлж чаджээ.

АНУ-ын Техас мужийн оршин суугч 18 настай Викториа Рид Бруски хэмээх “Бостон Терьер” үүлдрийн нохойгоо Гиннесийн номд бүртгүүлж чаджээ. Түүний нохойг харсан хүмүүс “Ер бусын том нүдтэй” гэж байнга хэлдэг болохоор тэрбээр нохойгоо дээд амжилтын эзэн болгохоор шийдэж зургуудыг нь илгээжээ. 
Удалгүй Гиннесийн ажилтнууд болон малын эмч нар ирж нохойны нүдийг хэмжиж 2.8 сантиметрийн голчтой болохыг тогтоосон байна. 
Ингээд Брускийг дэлхийн хамгийн том нүдтэй нохойгоор тодруулж, гэрчилгээ олгожээ. Дашрамд дурдахад, Викториа охин нохойтойгоо ижил үүлдрийн том нүдтэй нохойны эрэлд гарчээ. Тэрбээр Брускигээ “гэрлүүлэх” гэнэ. 
“Бостон Терьер” үүлдэр АНУд XIX зуунд үүссэн бөгөөд энэ үүлдрийн ноход нөхөрсөг, эрч хүчтэй байдаг гэнэ. 

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)