Б.Баттөмөр туялзуур сэлэмний аваргаар тодров

Олимпийн наадмын хүндтэй төрлүүдийн нэг нь туялзуур сэлэм юм. Уг спортын төрөл Монголд хөгжөөд удаагүй ч анхдугаар лигийн тэмцээнээ зохион байгууллаа. 
Олимпийн наадмын хүндтэй төрлүүдийн нэг нь туялзуур сэлэм юм. Уг спортын төрөл Монголд хөгжөөд удаагүй ч анхдугаар лигийн тэмцээнээ зохион байгууллаа. 
“Хар хорум” тэмцээний шигшээ тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж аваргаа тодруулсан юм. Шилдэг 16 сэлэмчин хоёр сарын турш өрсөлдсөн тэмцээний шөвгийн дөрөвт Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Цэнгэл, Б.Батхүлэг нар тунаж үлдсэн. 
Хагас шигшээд Б.Баттөмөр Б.Батхүлэгийг 2:0, Б.Батхүлэг Б.Цэнгэлийг 2:1 гэсэн онооны харьцаагаар ялжээ. Аваргын төлөө улсын аварга Б.Баттөмөр Б.Батхүүг илт давуу ялснаар анхны “Хар хорум” лигийн тэмцээнд түрүүлсэн байна. 

Б.НОМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)