Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өссөн байна.

2022 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)