Б.Буянтогтох: ЭМЯ-нд албан тушаалд томилогдохдоо АТГ бүх хөрөнгө оруулагын мэдүүлгээ бөглөж өгөөд томилогдсон
- 2022-10-27
- Нийгэм
- 21
Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Буянтогтохтой холбоотой мэдээлэл цахим сайтад нийтлэгдсэн. Тэгвэл тус мэдээлэл үнэн, худал эсэхийг өөрөөс нь тодрууллаа.
-Мэдээллийн сайтаар таныг ЭМЯ-нд ажилд томилогдохдоо авлига өгч томилогдсон, С.Энхболд сайдын ойрын хүн учраас маш хурдан албан тушаал ахивдаг гэсэн мэдээлэл гаргасан байсан. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Миний хувьд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлж Эрүүл мэндийн яаманд ажилд орсон. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан ажиллаж байсан. Намайг яамны Тусламж, үйлчилгээний газрын даргын албан тушаалд томилсон. Харин 2021 оны наймдугаар сарын 03-ны өдөр ЭМЯ-ны бүтэцэд өөрчлөлт орж, тусламжийн газрын даргын албан тушаалаа өгч Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Хэвлэлд бичээд байгаа шиг одоогийн сайдын ойрын хүн болж ажилд орж, албан тушаалд очсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
-Таныг тендер авдаг гурван компанитай. Тухайн компаниудаар дамжуулан улсын эмнэлгүүдээс 4.3 тэрбум төгрөгийн тендер авсан гэж бичсэн байсан?
-Миний бие эрүүл мэндийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмнэлэгт эрхлэгчээр дөрвөн жил ажиллаад ГССҮТ-т нарийн мэргэжлийн эмчээр, хувийн хэвшлийн эмнэлэгт орлогч захирал, захиралаар ажилласан.
Төрийн эмнэлэгт ажиллаж байгаад хэсэг нөхдийн хамт хувийн хэвшилд ажилласан. Нийтдээ 5 жил ажилласан байдаг юм. Эмч нар бид эрүүл мэндийн салбартаа тэр дундаа эмнэлгийн салбартаа ажиллахаас биш, уул уурхай, эдийн засаг, боловсрол гээд гэнэт тэс өөр салбарт ажиллах чадвар байхгүй шүү дээ. Салбартаа л ажилласан. Хувийн хэвшилд байх хугацаандаа хууль журмын дагуу хүсэлтэй өгч тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлсэн. Эрүүл мэндийн салбар тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжгүй. Одоо тэд эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ажлын байраар хангагч, татвар төлөгчийн үүрэг гүйцэтгээд явж байгаа.
Сумын эмнэлэг ажиллаж байсан маань, төрөлжсөн эмнэлэгт ажиллаж байсан маань, хувийн хэвшилд ажиллаж байсан маань ч одоогийн албан тушаал хашихад хэрэг болж байгаа л гэж боддог. Хувьд ажиллаж байсныг минь буруутан мэтээр харуулж хэвлэл мэдээллээр яллаж байгаад бол гайхаж л байна. Эмч хүн салбартаа л ажилладаг. Энд өмчийн хэлбэр тийм чухал гэж үү.
ЭМЯ-нд албан тушаалд томилогдохдоо АТГ бүх хөрөнгө оруулагын мэдүүлгээ бөглөж өгөөд томилогдсон. Харин ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж компаний Бриллианс Клиник, Централ стерил сервис ХХК-ийн хувьцаагаа зарчихсан. Энэ талаараа ч хөрөнгө оруулалтын өөрчлөлтийн мэдүүлгээ бөглөж өгсөн. Одоо надтай ямар ч хамааралгүй. Тиймээс миний нөлөөллөөр тендерт авдаг зүйл огт байхгүй. Тийм зүйл байгаа бол хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн.
Мэдээж сэтгүүл зүйн салбар хардах эрхтэй ч баримт нотолгоогүй гүжирдэж, гүтгэх нь хуулиар хориотой. Миний хувьд дээрх асуудалд албан ёсоор шалгуулж, гомдол гаргана гэсэн байр суурьтай байгаа.
-2020 онд Бриллианс Клиник ХХК ЭМД-аас 52.7 сая төгрөгийн санхүүжилт авсан байсан. Түүнээс хойш ч бас даатгалаас санхүүжилт авсан байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Бриллианс клиник эмнэлэг анх 2016 онд байгуулагдсан. Миний бие анх байгуулагдахад нь оролцоотой байсан. Миний санаж байгаагаар 2020 онд Бриллианс клиник эмнэлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд багш нарыг бүтэн үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулах ажлыг гүйцэтгэж 52.7 сая төгрөг авсан. Даатгалын сангийн мөнгийг хоосруулсан гээд бичсэн байсан ЭМДЕГ нь нэг их наяд 400 тэрбум төгрөгийн зарлагатай сан. Нэг их наяд гаруй төгрөгтэй сан 50 гаруй сая төгрөгөөс болоод хоосорсон гэж бичиж байгаад гайхаж л байна. Сүүлийн жилүүдийн тэр 70, 100 саяын тухайд би мэдэхгүй байна. Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн олон эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас тухайн эмнэлэгт 52 сая төгрөг өгчихөөд ЭМДЕГ-ын санг хоосолчихсон мэт буруу ойлголт өгөхөөр мэдээллэж болохгүй байх. Ийм л учиртай юм билээ.
-Төгсгөлд нь тодруулахад таны талаар гарсан нийтлэлд эхнэрийнхээ “ДУБ” ХХК-иараа дамжуулан ХӨСҮТ-д өндөр өртөгтэй компьютер, томограф аппарат худалдсан талаар дурдсан байсан. Энэ үнэн үү? Үүнээс гадна та эхнэрийнхээ компани дээр ямар нэгэн хувьцаа эзэмшдэг үү?
-Эхнэрийн хувьцаа эзэмшдэг компанид би хувьцаа эзэмшдэггүй. Энэ асуудал дээр хууль, хяналтын байгууллага нь шалгаад явж байгаа. Үнэн мөн нь гараад ирэх биз. Миний бие зүгээр иргэн хүнийхээ үүднээс тайлбарлаж хэлэхэд 2020 онд дэлхий даяар халдвар тархах үед Монгол Улс хилээ хаачихсан байсан. Энэ үед гаднаас импортлогч компаниуд нэг ч тоног, төхөөрөмж оруулж ирэх боломжгүй байсан. Бас гаднаас тоног төхөөрөмжийн мэргэжилтэн битгий хэл өөрийн иргэдээ татаж авч чадахгүй л үе байсан. Харин тухайн үеийн ЭМЯ-ны удирдлага өөрсдөө уг компанид санал тавьсан бүүр Монгол Улсын шадар сайдад хүртэл уламжилж, томографи аппарат байна уу, өөрсдөө суурилуулж чадах уу л гэсэн байдаг. Харин дээрх компани нь компьютер томографын аппаратыг шуурхай нийлүүлж, дотоодод халдвар алдахгүй байхад хувь нэмрээ оруулсан гэж боддог. Учир нь ХӨСҮТ дээр халдвартай өвчтөний хүнд, хөнгөний зэргийг уг аппаратын тусламжтайгаар л тодруулж байсан. Өмнө нь компьютер томографын аппарат тус эмнэлэгт байгаагүй. Компаний зүгээс өөрсдөө суурилуулж чадна, бэлэглэлийн гэрээгээр өгье. Гэхдээ хэвийн ажиллагааг хангахад дор хаяж нэг жилийн сервисийн зардал шаардлагатай. Жилийн сервис зардлыг нь төлөх шаардлагатай. Үүнээс гадна нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү зөөвөрлөх, өрөөний тохижуулалтын төлбөрийг нь гаргаарай гэсэн нөхцөлтэйгээр хамтран ажилласан юм билээ. Тэр үед би энэ албан тушаалд томилоглоогүй ч байсан.
Сэтгэгдэл (21)
(103.212.117.199)
Тамын тогооны үлгэрээ болимоор юм. Эрүүл мэндийн салбарт сайн ажилладаг, мундаг менежер шүү.
(192.82.67.127)
Салбарын тогоонд жихнэ чанагдаж, жижиг нэгжээс эхлээд өдийг хүртэл ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчин шүү!!!!!!
(192.82.64.249)
сайн залуу. боловсролтой эрүүл сэтгэхүйтэй наанатай цаанатай
(103.229.120.215)
Чи битгий хуцаач ээ. Оюутан байхаасаа л танина. Сайн эмч, сайн залуу. Хүнийг ингэж гүтгэж гүжирдэхээ больмоор юм даа
с (202.21.107.51)
Сайн эмч шүү
Зочин (202.126.90.9)
Өнөөдрийг хүртэл бараг 5 жил гаруй хугацаанд хамт ажиллаж бна. Овоо зангаагаар эрүүл сэтгэхүйтэй, мэдлэгтэй эмч гэж боддог шүү. Заримдаа энэ сэтгүүлчийн хэтрүүлэх юмаа....Цар тахлын энэ хүний хүчээр л давсан шүү.
Мак (135.84.16.101)
Мундаг залуу урамыг нь хугалчихав даа. Сайн явхаар нэг ингэдэг тал бтй шүү Төр сайн муу бүгдийг үздэг ш дээ
Дорж (66.181.161.50)
Пүү сайн залуу шүү. Амжилт хүсэе. Гай гээл явчих хүн шүү.
Tseegii (202.126.89.36)
Mundag chadwarlag bolovson hvchin shvv amjilt husie
(203.91.115.248)
Үнэхээр мундаг мэдлэгтэй. Ажилдаа чин үнэн ч эмч дээ. Сайн нэгнээ яагаад ингээд харлуулах гээд байдаг юм бэ.
(66.181.190.75)
Хүүе энд баахан өөрөө сэтгэгдэл жаачихаж ха ха Чи одоо эрх мэдэл албан тушаалаа ашиглачихаад худлаа шаагаад л байгаарай. Илт шаачихаад
дд (203.17.23.170)
ЧИНБҮРЭН ХАВДАРыг хувьчилж авахад нь садаа болж байгаа ГАГҮЙ сайн эмч, НАЙЗ нөхөд БҮГДийг няслах гэж оролдох юм да! АРЧААГҮЙ амьсгаа! БУЯНТОГТОХ хүнийхээ хувьд , эмчинхээ хувьд муу ч хүн биш дэ!
мм (203.17.23.170)
Яах нь вэ! Гайгүй ажил хийгээд ирэхээр нь дарж унагаадаг ЭНЭ хогийн зангаа болиочээ
(202.55.188.92)
Хараад л мэдчихдэг наассс
Бямбаа (202.55.188.97)
Буянтогтох эмч манай суманд ажиллаж байсан маш сайн эмч тийм илүү харж билүү долоох хүн биш ээ
Suvd (202.21.107.47)
Энэ ахыг аль хүүхэд байхаасаа авахуулаад өдийг хүртэл 20 гаран жил мэднэ. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг эмч шүү. Худал хуурмагтайгаа тэмцэж чадахгүй нуун дарагдуулж, өөхшөөх мөртлөө үнэнээр явааг нь, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, чадлаараа мэдлэгээрээ явааг нь шалган дарамталж байдаг зүй бус явдал ихэсжээ хөөрхий. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэсэн ардын сайхан зүйр үг бий дээ.
(66.181.161.52)
Яаж ажиллаж, яаж энэ албан тушаалд хүрсэнийг мэдэх хүн бнаа, жинхэнэ өөрийн хүчээр, мэдлэгээр, боловсролоор, бодол санааныхаа хүчээр өнөөдрийг хүрсэн хүн шүү. Ажиллаж байгаа хүнээрээ ажлаа л хийлгүүлбэл үр дүн нь иргэд, улс оронд л хэрэгтэй байх даа
(103.57.92.18)
Munkhbaysgalan jinxene mafiix ni tald ajilladag shde xuurxii, jiriin emch nar business xiij xuviin umchtei bj boloxgui yu, ter Chinburen , Nyamxuu 2 oo shalgaachee, Chinburen xavdriin emneleg dotor xuviin CT , MRI gaa suuriluulaad mungu ugaaj bgaa shdee , teriig ilruuleech kkkk
(66.181.181.12)
Энэ бүгд ямар нэгэн явуулга байх даа.Буянтогтохын хувьд би сайн мэднэ.илүү харж билүү долоогоод явах хүн бишээ.жирийн малчны хүүхэд төрийн яаманд ажиллаж болохгүй гэсэн хуультай юмуу.яагаад ингэж нэгнийгээ үгээр идэж худал үйлдлээр барьж идэх ёстой юм бэ..нийгмийн гажуудлыг энэ залуу үe л засна шүү дээ.залуустаа итгэл өгьe.
(103.14.37.6)
Гэнэт идэх гэдсэнд халтай. ойлгомжтой л хэрэг байна да. Сайн шалгах хэрэгтэй. хүнийн өвчин зовлонгоор мөнгө хийн гэдэг аймаар. Шуналын тулам л байна харахаас...
Мак (135.84.16.101)
Ядуу малчины хүү хэдэн төгрөгтэй болж болдоггүй ямар нийгэм бэ