Сурагчдын амралтын хуваарийг баталжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг батлан гаргалаа.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. 2022-2023 хичээлийн жилд 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.

Сурагчдын амралтын хуваарь:

Нэгдүгээр улирал: 2022.12.19-01.29

Хоёрдугаар улирал: 2023.03.27-04.02

Гуравдугаар улирал: 2023.4.3-06.09 хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.

Тиймээс ээж, аавууд сурагчдын амралтын хуваариа харан хүүхдүүдээ хүүхэд хөгжлийн дугуйлан, секцэд хамруулах боломжтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)