Дэлхийн брэндийн нэрийн учир

Өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг брэндийн нэр хаанаас яаж үүссэн нь өөрийн эрхгүй сонирхол татна. 
Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ ертөнцөд хүн болгон л брэнд бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг болсон. Зөвхөн Монголын хэрэглэгч бид л гэхэд “Адидас”, “Nike” өмсч, “Sharp”, “Sony” телевизор үзэж “Pepsi”, “Coca cola” ууж “IBM”, “Intel”-ийн бүтээгэдэхүүн хэрэглэж байгаа. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг эдгээр брэндийн нэр хаанаас яаж үүссэн нь өөрийн эрхгүй сонирхол татна. 




1.Энэ компанийн нэр нь үүсгэн байгуулагч Адольф Драсслерийн нэрээс гаралтай аж. Түүнийг ойр тойрныхон нь Ади гэж дууддаг байсан бөгөөд Дасслер нэрийнхээ Дас хэсгийг авч нийлүүлэн “Адидас” хэмээн алдарт компаниа нэрлэжээ. 

2.Компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жон Варнокийн гэрийн ард урсдаг “Adobe” хэмээх голын нэр. Тус голд Жон Варнок үргэлж загасчилдаг байсан бөгөөд компаниа байгуулсны дараа “Adobe” гол хамгаалах санг тэргүүлж ажиллах болсон юм. 

3.Үүсгэн байгуулагч Жефф Бизос өөрийн компанидаа латин цагаан толгойн дарааллын эхний үсэг болох А үсгээр эхэлсэн нэр өгөхийг хүсчээ. Тэрбээр толь бичиг авч хайж эхэлсэн байна. Гэтэл д э л х и й н хамгийн том мөрөн “Amazon” гэсэн үг тайлбартайгаа гарч иржээ. Тус мөрөнгийн тайлбар, “Amazon” гэсэн үг Бизост таалагдаж компаниа далайн урсгал мэт дэлхийд түгэхийг бэлгэдэж “Amazon.com” гэж нэрийджээ. 

4.Horch буюу сонсох гэсэн утгатай Герман үгийн латин орчуулга. Компанийн үүсгэн байгуулагч August Horch анх өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн ч Horch гэсэн нэртэй автомашины өөр компани түүнээс өмнө бүртгүүлсэн байв. Арга тасарсан Horch бизнесийн хамтрагч Биллийн санал болгосон “Audi” нэрийг сонгосон гэдэг. 

5.“Канон” компанийн 1933 онд үйлдвэрлэгдсэн анхны камер “Кванон” нэртэй байжээ. 1930 онд үүсэн байгуулагдсан компани эхэндээ “Кванон” нэртэй байсан ч 1935 онд олон нийтэд амар хэлэгдэх, сонсогдох үүднээс “Канон” болгон өөрчилжээ. “Кванон” гэдэг нь буддын хайр, нигүүлсэл, бодьсадва гэсэн утга агуулдаг. 

Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)